Эхний 3 байрт шалгарсан сумыг 50-100 сая төгрөгөөр шагнана

A- A A+
Эхний 3 байрт шалгарсан сумыг 50-100 сая төгрөгөөр шагнана

Өмнөговь аймаг 2019 оныг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил" болгон онцолж малчид, иргэд, газар тариалан эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг дэмжсэн ажлуудыг шат дараалалтай хийж хэрэгжүүлж байна.

Сумдыг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил"-ийн хүрээнд хийсэн ажлаар нь дүгнэж эхний 3 сумыг шалгаруулж 50 сая төгрөгөөс 100 сая төгрөгөөр шагнах юм. Шилдгүүдийг шалгаруулах ажлын хэсэг хуралдлаа. Тун удахгүй шилдэг 3 сумыг шалгаруулж шагнах юм байна. 

Сумд бүр өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан сумандаа 4 улирлын хүлэмж, худаг ус гаргах, малчдын урлагийн наадам зохион байгуулах, арьс нэхий элдэж боловсруулах үйлдвэр байгуулсан байна.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ