Fashion Awards 2019 наадмын шилдэг 10 даашинз

A- A A+
Fashion Awards 2019 наадмын шилдэг 10 даашинз

Энэ сарын 3-нд Лондон хотын Royal Albert Hall концертын танхимд дэлхийн загвар, урлаг соёлын хамгийн алдартай төлөөлөгчид цугларч, Их Британийн Загварын Зөвлөлөөс зохион байгуулдаг The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслол  боллоо. Загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг уг ёслолын гол шагнал болох "Оны шилдэг брэнд"-ийг Италийн тансаг зэрэглэлийн Bottega Veneta загварын ордон хүртсэн бол тус ордны дизайнер Дэниел Ли "Оны шилдэг дизайнер", " Эмэгтэй хувцасны шилдэг дизайнер" зэрэг хэд, хэдэн шагналын эзэн болсон байна. Загварын ертөнцийн гол арга хэмжээнүүдийн нэг болох The Fashion Awards ёслолд алдарт дизайнерууд, нэрт загвар өмсөгчид гээд загварын салбарынхнаас гадна дуучин Рианна, жүжигчин Эмилия Кларк, рэппер A$AP Rocky зэрэг урлаг соёлын ертөнцийн алдартнууд хүрэлцэн ирсэн аж.