Машинтай жагсаал өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ

A- A A+
Машинтай жагсаал өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ

Өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр  автомашинтай жагсаал эхэлж байна. Жагсагчид 09:00 цагаас  төрийн албан хаагчид болон   УИХ-ын гишүүдийн ажилдаа  ирэх замыг хааж жагсчээ. Тэдний тавьж байгаа шаардлага нь Авто зам ашигласны төлбөрийг 5 дахин  нэмсэнтэй холбоотой юм.

Жагсаалд эхний удаад автомашинтай 1000   иргэн эсэргүүцлээ  илэрхийлэн оролцож байгаа  бөгөөд цаашид энэ тоо  өснө гэдгийг хэлж байлаа.

Жагсаалыг иргэн Б.Цэгмид, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон “Үнэн ба зөв” намын гишүүд нар зохион байгуулж байгаа  бөгөөд 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.