Бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явж болохгүй

A- A A+
Бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явж болохгүй

ЭМЯ-наас бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг анхааруулав.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан ханиад, томуугийн тархалт нэмэгдэж байна. Тиймээс ЭМЯ-наас бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явуулахгүй байх уриалга гаргажээ. Томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж иргэд

Амны хаалт байнга зүүж хэвших.

Гараа сайтар савандаж угааж хэвших,

Хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах.

Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх.

Томуу, томуу төст өвчний үед эмийг эмч болон эм зүйчийн өгсөн зааврын дагуу хэрэглэх,

Дур мэдэн антибиотик хэрэглэхээс зайлсхийхийг анхаарулж байна. 

Мөн халуун  бүлээн витаминлаг хоол ундаар үйлчилж өвчилсөн тохиолдолд хоол тэжээ, шинэг уух зүйлийг 2 дахин нэмэгдүүлж хооллохыг зөвлөж байна. Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах. Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлийг заавал  хэрэглэхийг зөвлөжээ.