Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

A- A A+
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв

 

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Монгол Улсын нэгдэн орсон далай ашиглахтай холбоотой олон улсын гэрээ, конвенцийн дагуу Олон улсын далайн байгууллагаас Монгол Улс далбааны эзэн улсын эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад аудитын шалгалт хийхэд олон улсын гэрээ, конвенцид заасан шаардпага, хяналтын дүрэм, журмыг биелүүлээгүй нь далайн тээврийн салбар хөгжиж буй Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцид заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжид тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх шаардлага бий болжээ.

Хууль санаачлагч нь олон улсын дүрмийн тухай конвенциудад заасан шаардлагыг хангуулах, үзлэг, оношлогоонд хамруулах, гэрчилгээ олгох, далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, даатгал, далайн боомт ашиглалттай холбоотойгоос гадна хөлөг онгоц далайг бохирдуулсан, хөлөг онгоцны бүртгэл, техникийн хяналтын үйл ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөн, далайчны хөдөлмөрийн харилцаатай холбоотой болон олон улсын гэрээ, конвенцийн шаардлагыг биелүүлээгүй, хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагатай холбогдсон зохицуулалтыг хуульд шинээр тусгах, холбогдох бусад хууль тогтоомжийн зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд төслийн талаар тодорхой санал гаргаагүй байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-оргил, Ж.Энхбаяр нар асуулт асууж, Гадаад хэргийн сайд болон Зам, тээврийн хөгжлийн сайд, холбогдох мэргэжилтнүүдээс хариулт, тайлбар авсан юм.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 53.7 хувь нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.