СЗХ-ноос баталсан зарим журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал авч байна

A- A A+
СЗХ-ноос баталсан зарим журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал авч байна

Санхүүгийн зохицуулах хороо нь Хорооны 2018 оны 02 тогтоолоор баталсан "Даатгалын багц дүрэм"-ийн нэгдүгээр хавсралт, 212 тогтоолоор баталсан "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн маягт, гэрээний стандарт, загвар" болон 211 тогтоолоор баталсан "Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам"-д нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Төслийг Хорооны http://frc.mn/data/vote цахим хуудсанд байршуулсан бөгөөд хууль, тогтоомжид заасны дагуу олон нийт болон мэргэжлийн оролцогчдоос санал авч байгаа ба саналаа [email protected] хаягаар ирүүлэх боломжтой болно.