Шинэ жилийн баяр дөхөж согтуу жолооч ихэсчээ

A- A A+
Шинэ жилийн баяр дөхөж согтуу жолооч ихэсчээ

Шинэ жилийн баяр дөхөж согтуу жолоочийн тоо эрс нэмэгдсэн талаар албаныхан мэдээлж байна. Өнгөрөгч шөнийн байдлаар гэхэд нийслэлийн хэмжээнд Тээврийн цагдаагийн албаныхан согтуу 21 жолоочийг илрүүлж, арга хэмжээ асан байна. Энэ ажиллагааг явуулахад 276 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэсэн аж.

Нийт дуудлагын дийлэнх нь согтуу жолооч нартай холбоотой дуудлага байсан бөгөөд тэдгээр хүмүүс “Баяраас дөнгөж гарч ирээд явж байна” гэх тайлбарыг өгч байсан аж. Зөрчил гаргасан жолооч нарт  Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч түр саатуулах байр руу авч явж саатуулсан байна.