Хэлний бэлтгэлд суралцаж байгаад “Харласан” оюутны тоо нэмэгджээ

A- A A+
Хэлний бэлтгэлд суралцаж байгаад “Харласан” оюутны тоо нэмэгджээ

Солонгосын боловсролын байгууллагаас хэлний бэлтгэлд суралцахаар Солонгос улсад ирсэн 10 оюутан тутмын нэг нь хууль бусаар амьдрах болсныг мэдэгджээ. 3 жилийн өмнө буюу 2016 оны байдлаар Sungkyunkwan их сургуульд суралцаж байгаад харласан оюутны тоо ердөө 16 байсан бол 2018 онд энэ тоо 155 болж нэмэгдсэн байна. Мөн Korea болон Hankuk их сургуулийн харласан оюутнуудын тоо гурван жилийн өмнөхтэй харьцуулахад багагүй хувиар нэмэгджээ. Энэ оны байдлаар 160,000 мянга гаруй гадаад иргэн Солонгос улсад суралцаж байгаа бөгөөд эдгээрийн 60,000 гаруй иргэн хэлний бэлтгэлд суралцаж байгаа юм. Тэгвэл эдгээр хэлний бэлтгэлд суралцаж байгаа 10 оюутан тутмын нэг нь Солонгос улсад харлаж байгаа бөгөөд Солонгос орныг суралцах бус  харлаж ажил эрхлэх зорилгоор зорих болсон байна.