30 ГАРУЙ СУМДАД ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА ГЭЛЭЭ

A- A A+
 30 ГАРУЙ СУМДАД ӨВӨЛЖИЛТ  ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА ГЭЛЭЭ

Өнөөдрийн байдлаар манай улсын нийт газар нутгийн 60 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Аймаг, сум отроор ирсэн малчдыг хөөж туух биш аль болох дэмжлэг үзүүлж, зохицуулах үүрэг даалгаврыг улсын онцгой комиссоос өгөөд байгаа юм. 12 сарын байдлаар 7 аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Тийм учраас эдгээр аймгуудад өвс тэжээл хүргүүлэх, мөнгөн тусламж үзүүлэх, хөнгөлөлттэй үнээр өвсний худалдаа эхлүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлжээ.

Яг өнөөдрийн байдлаар Архангай, Өвөрхангай, Дундговь, Хөвсгөл, Завхан, Булган гэсэн 7 аймгийн 30 гаруй сумдад өвөлжилт хүндрэх төлөвтэй. Цас их оржээ. Нийт нутгийн 60 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байна. Салбар яам, холбогдох орон нутгийн удирдлагууд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа 7 аймаг, 30 гаруй сумдад  урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваад байна. Тухайлбал улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр өвс, тэжээл олгохоос эхлээд мөнгөн тусламж хүртэл үзүүлээд байгаа гэлээ.  

Мөн энэ жилийн хувьд 10 гаруй сая толгой мал отроор өвөлжил байна. Тиймээс  отор нүүдлээр өвөлжилт хийж байгаа тухайн бүс нутагт аймаг хоорондын хилийн зурвас хэсгийг зохицуулалт хийж, малчдад туслах арга хэмжээг авч эхэлжээ.

Энэ жилийн тухайд өвөлжилтийн  бэлтгэл ажлыг малчид болон тухайн орон нутаг маш сайн базаасан. Гэхдээ ингээд санаа амарч болохгүй. Байгаль цаг уурын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй.  Цаашид  нийт нутгаар цас орж, цагийн байдал илүү хүндэрнэ. Тиймээс малчид болон орон нутгийн удирдлагууд зөвхөн төр засгийн тусламжийг хүлээгээд суух биш хувь хувьдаа өвөлжилтийн бэлтгэлээ базаах, урьчдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь илүү бага эрсдэл учруулна гэдгийг онцоллоо.