ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ГЭХ НИСГЭГЧИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ

A- A A+
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН ГЭХ НИСГЭГЧИЙН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ

Улаанбаатар - Берлин чиглэлийн нислэгээр өнгөрсөн 11 дүгээр сард нислэг үйлдсэн нисэх багын туслах нисгэгч Д. Булганхангай Берлин хотод Ням гарагт бууж амралтын эхний өдрөө согтууруулах ундаа хэрэглэсэн байна. МИАТ компанийн Берлин дэх төлөөлөгчийн газраас мэдээлэл ирсний дагуу пүрэв гарагийн Улаанбаатар чиглэлийн нисэх багаас түүнийг хасч, хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авчээ. Туслах нисгэгч Д. Булганхангайг хар тамхи хэрэглэсэн гэх мэдээлэл ирээгүйг МИАТ компаниас мэдэгдлээ.

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудсаар дамжуулан МИАТ-ийн нисгэгчид архи согтууруулах ундаа, хар тамхи хэрэглэсэн үедээ нислэг үйлдсэн тухай мэдэгдэж, холбогдох албаныханд хариуцлага тооцох тухай мэдээлэл хийсэн. Тэрээр онгоцны нисгэгчид буусан буудалдаа архидан согтуурдаг, гадны улсаас өр төлбөрийн нэхэмжлэл ирэхээр болсон, нислэг хойшилсон гэдгийг livetv.mn сайтаар дамжуулан мэдэгдсэн байдаг. УИХ-ын гишүүний өгсөн мэдээлэлд МИАТ ТӨХК-иас албан ёсны тайлбар авлаа.   ФЭЙСБҮҮК ШУУД