Үйлдвэр болон Эрдэнэт хотыг усаар хангах тендер түр зогсжээ

A- A A+
Үйлдвэр болон Эрдэнэт хотыг усаар хангах тендер түр зогсжээ

Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэт хотыг усаар хангах шинэ хоолой тавих тендерийг 2 удаа зарлахад тэнцэх компани олдоогүй байна. Тиймээс Тендерийн хороо өндөр технологи бүхий Хятад компанийг урьдчилсан байдлаар шалгаруулжээ. Гэтэл Эрдэнэт үйлдвэр Хятад компанид давуу байдал олгож байна гэх ташаа мэдээллээс болж тус тендерийг түр зогсоожээ.