Томуу , томуу төст өвчнөөс сэргийлье

A- A A+
Томуу , томуу төст өвчнөөс сэргийлье

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт улаан шугамаас давж, эмнэлгүүдийн ачаалал ихсээд байгаа билээ. Мөн Сэлэнгэ аймагт томуу, томуу төст өвчин хурдацтай тархаж, амбулаторийн нийт үзлэгийн 15 хувиас хэтэрсэн тул хөл хорио тогтоожээ. Энэ тохиолдолд онц байдал зарлаж, хөл хорио тогтоодог юм байна. Энэ жишгээр мөн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга захирамж гарган сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаанд зогсоожээ.

Өнөө жил томуугийн В хүрээний вирус хүн амын дунд өргөн тархсаныг ЭМЯ-наас мэдээлсэн. Энэ нь өндөр халуурч, гүйлгэж, бөөлжих шинж тэмдгээр илрэн, өвчин хурдан хүндэрч, хурдан хугацаанд уушгины хатгалгаа болж буй аж.

Иймээс  эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг олон нийтийн газраар бага насны хүүхдээ дагуулж  явахгүй байх, өөрсдөө онцын шаардлагагүй бол  гадуур гарахгүй  байж  орон гэртээ  чийгтэй  цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд  агаарын солилцоо оруулж, содын уусмалаар өдөрт 3-4 удаа ам хамар, хоолойгоо  зайлж, халуун бүлээн шингэнийг 1-1,5 литрийг ууж, ТТТӨ-нөөс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг анхааруулж  байна.