Өвлийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан
Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй
1. Хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх /Гэрт нь цоожлох/
2. Өндөрөөс унах, бэртэж гэмтэх, халтирч унахаас урьдчилан сэргийлэх
3. Томуу, амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлж витамин, амин дэмээр баялаг хоол хүнс хэргэлж, хүүхдийнхээ дархлааг дэмжих
4. Ханиадны дэгдэлт их байгаа тул бага насны хүүхдийг олон нийтийн газарт авч явахгүй байх. Авч явах тохиолдолд амны хаалт хэрэглэх.
5. Түлэгдэлтээс урьдчилан сэргийлж хүүхдийнхээ ойр орчинд байгаа халуун зүйлийг хол байлгах /Түргэн тогоо, зуух, халуун зүйл, индүү/
6. Баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнээс хордох
7. Өндөр зүйл рүү авирах, хүнд овор ихтэй тавилгад дарагдахаас хамгаалж эд зүйлсийг бэхлэх
8. Тогны залгуур, цахилгаан хэрэгсэл, гар утас болох бусад зүйлийн цэнэглэгчийг ил залгахгүй байж хүүхдээ тогонд цохиулахаас хамгаалаарай.
9. Хүүхдийг тээвэрлэж явахдаа зориулалтын суудал, аюулгүй бүсийг заавал зүүлгээрэй.
10. Хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавиарай.
Хүүхдийн тань аюулгүй байдал
Томчууд бидний хариуцлагаас эхэлнэ.

















