Аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

A- A A+
Аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

 

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ой, Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж, Завхан аймгийн Яруу сумын харъяат, аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэв.

Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм.

Энэ удаагийн барилдаанд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Д.Анар, Ө.Даваабаатар, Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай, Н.Золбоо тэргүүтэй хүчит бөхчүүд барилдсан билээ.

Сонирхуулахад, дархан аварга Б.Бат-Эрдэнэ уг барилдаанд хамгийн олон буюу дөрвөн удаа түрүүлсэн бол улсын гарьд И.Доржсамбуу гурав, дархан аварга А.Сүхбат хоёр түрүү, гурван үзүүр, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Б.Ганбат нар тус бүр 2 түрүүл байв.