"Алдарт эх I ба II одон"-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн материалыг хүлээн авч байна

A- A A+

"Алдарт эх I ба II одон"-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн материалыг хүлээн авч байна. Мөн одонтой эхчүүд хорооны Хөдөлмөр халамжийн мэргэжилтнээр одонгийн бичилтээ хийлгэж эхлээд байна. "Алдарт эх I ба II одон"-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн бүрдүүлэх материал: 1. Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/ 2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/ 3. Насанд хүрсэн хүүхдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ /нотариатаар батлуулсан/ 4. Хүүхэд үрчилж авсан бол /0-3 насанд нь/ гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/ 5. Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл /гараар бичсэн байх/ 6. 4 хүүхэд төрүүлсэн бол II одон, 6 хүүхэд төрүүлсэн бол I одон 7. Хүүхдээ 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюул ослоор эндсэн бол нас барсан бол хүүхдийнхээ төрсний лавлагаа болон нас баралтын лавлагаа зэргийг бүрдүүлж ирүүлнэ

үү.