МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2020 оныг Өмнөговь аймгийн Засаг даргын Захирамжаар “Боловсролын салбарыг дэмжих жил” болгон зарласан. Энэ жилд МУИС-тай аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллахаар гэрээ байгуулав.

Гэрээнд төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, аймаг орон нутгийн суурь судалгаа хийх, хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах, төрийн болон төрийн бус байгууллагын ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хэлэлцүүлэг сургалт хийх, МУИС-ийг төгсөгчдийг орон нутагт нь ажлын байраар хангах зэрэг чухал ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан байн