"Дархан нэхий" хувьцааны ханш уналттай байна

A- A A+

Монголын Хөрөнгийн биржийн өчигдрийн мэдээллээр I, II, III ангиллын 26 ХК-ийн 63 сая төгрөгийн үнийн дүн бүхий 415.374 ширхэг хувьцаа арилжжээ. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байсан байна.  

Мөн энэ өдөр "Дархан нэхий" (NEH-14.09%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU+12.51%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байсан бол "Ард кредит ББСБ" (ADB+4.68%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+3.66%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байжээ.