Цагаан хэрэмийг үргэлжлүүлэн засварлана

A- A A+
 Цагаан хэрэмийг үргэлжлүүлэн засварлана

Хятадын эрх баригчид 2020 онд улсынхаа гол билэг тэмдгийн нэг болох Цагаан хэрэмийг үргэлжлүүлэн засч засварлах юм. Бээжин хотын соёлын өвийг хадгалах газар эртний хотыг тойруулан барьсан Цагаан хэрэмийн хэсгийг энэ жил бүрэн засварлаж, сэргээн босгох ажил явуулахаар төлөвлөж байгаа талаар мэдэгджээ.

2019 онд Бээжингийн эрх баригчид Цагаан хэрэмийн 10-аад хэсэгт сэргээн босгох ажил явуулж, засвар үйлчилгээ хийсэн юм. Тэгвэл энэ онд 15 хэсэгт, нийтдээ 1094 метр урт Цагаан хэрэмийн 131 дэх харуулын цэг дагуух газарт сэргээн засварлах ажил явуулахаар төлөвлөж байна. Цагаан хэрэмийн сэргээн засварлах ажил ирэх 3-р сард эхэлж, бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх гэнэ.