“Токио-2020” наадмын тасалбарын өнгө дөрвөн өөр байхаар тогтжээ

A- A A+
“Токио-2020” наадмын тасалбарын өнгө дөрвөн өөр байхаар тогтжээ

Японы нийслэл Токио хотноо ирэх долоодугаар сарын 24-нд эхлэх олимп, паралимпийн наадмын тасалбарын 84 загварыг зохион байгуулах хороо нь танилцуулжээ.

Тасалбарын загваруудад Японы уламжлалт дөрвөн өнгө болох хүрэн улаан, цэнхэр, цайвардуу ягаан, гүн ногоон өнгийг ашигласан байна.

Энэ нь тэмцээн болох газруудыг илэрхийлж байгаа аж. Мөн паралимпийн наадмын тасалбарын цахим сугалааны хоёр дахь үе шат өчигдрөөс эхэлжээ.

Харин “Токио-2020” наадмыг зохион байгуулах хороо олимп, паралимпийн наадмын тасалбарыг ирэх хавраас эхлэн цахим хуудсаар болон Токио хотын дэлгүүрүүдээр худалдаалах юм байна.