Хоногт согтуу 30 жолоочийг илрүүлж байна

A- A A+
Хоногт согтуу 30 жолоочийг илрүүлж байна

 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол буурахгүй байгаа тухай мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Зөвхөн өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаа нар согтуугаар жолоо барьсан 27 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Өнгөрсөн онд гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34.591 зөрчлийг тээврийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн бөгөөд  үүнээс 978 зам тээврийн осолд холбогдсон аж.

Манай улсад баярын өдрүүдэд  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох тохиолдол нэмэгддэг бөгөөл он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хоногт 30 бүртгэгдэж байна гэх харамсалтай мэдээ байна.