Короновирусийн халдвар ахуйн хавьтал болон агаар дуслын замаар дамжиж байна

A- A A+
Короновирусийн халдвар ахуйн хавьтал болон агаар дуслын замаар дамжиж байна

БНХАУ-д анх гарснаас хойш хэд хэдэн улсад тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдварын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийж байна. Короновирусээр халдвар Хятадын 13 мужид болон Тайланд, Тайвань, Макао, БНСУ, Японд, мөн АНУ-д бүртгэгдсэн гэх албан бус мэдээлэл байна. 

Яамны газрын дарга Д.Нарангэрэл, Эрүүл мэндийн яам ДЭМБ-тай байнгын холбоотой ажиллаж, шинэ мэдээллээр шийдвэр гаргагчид болон холбогдох албан байгууллагуудыг мэдээллээр ханган ажиллаж байна.

Энэтхэг, Хонгконг улсаас ирсэн, халуурсан зургаан хүнийг тусгаарлан ХӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэн, короновирусийн халдваргүйг тогтоосон. 

Короновирусийн халдвар ахуйн хавьтлаар дамжиж байсан бол өчигдрөөс агаар дуслын замаар дамжсан тохиолдол бүртгэгдлээ. Агаар дуслын замаар дамжиж байгаа тул хэн ч өвчлөх эрсдэлтэй. Тиймээс халдвар гарсан бүс рүү аль болох зорчихгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам