Жастин Бибер аялан тоглолт хийнэ

A- A A+
Жастин Бибер аялан тоглолт хийнэ

Дуучин Жастин Бибер ирэх жил хөгжмийн ертөнцөд эргэн ирж, маш завгүй ажиллах төлөвлөгөөтэй байна. Тодруулбал дуучин Жастин Бибер өөрийн албан ёсны Youtube сувгаараа дамжуулан 2020 оны төлөвлөгөөнөөсөө хуваалцжээ. Тэрээр олон ангит баримтат кино, шинэ цомог (одоогоор нэр нь тодорхойгүй) гаргахын зэрэгцээ аялан тоглолт хийхээ мэдэгдсэн байна. Алдарт дуучны аялан тоглолт АНУ болон Канадын 50 гаруй хотод зохиогдох бөгөөд 2020 оны тавдугаар сарын 14-нд Сиэтл хотоос эхлэн есдүгээр сарын 26-нд Ист-Ратерфорд хотоор өндөрлөх юм.

Үүнээс гадна Жастин Бибер шинэ цомгийн анхны сингл болох "Yummy" нэртэй дууг 2020 оны нэгдүгээр сарын 3-нд цацахаар төлөвлөөд байна.

Эргэн сануулахад Жастин Биберийн "Purpose" нэртэй сүүлийн цомог 2015 онд танилцуулагдаж байсан юм.