card

БАЯНГОЛ ДҮҮРЭГ БАРЬЦ АЛДСАНГҮЙ

A- A A+
БАЯНГОЛ ДҮҮРЭГ БАРЬЦ АЛДСАНГҮЙ

 Өвлийн улиралтай зэрэгцэн агаарын чанар, утаа, сургууль цэцэрлэгийн ачаалал зэргээс хамааран нийслэлчүүд тэр дундаа хүүхдийн өвчлөл, ханиад томуу гаардаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд ханиад, томуугийн халдвар, эмчилгээнд тэсвэртэй байдал, үл таних, устах вирус гэх мэт шинэ хүндрэлтэй нөхцөл байдал бий болсоор байгаа. Үндсэндээ манай улсад 12 сараас 2 дугаар сар хүртэлх хугацаанд эмчийн үүд сахиж, эмнэлгийн коридорт хэвтэгсдийн дараалал эрс нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хүчин чадлыг шалгаад авдаг гэхэд болно. Тэгвэл шинэ онтой зэрэгцэн "ХАВДРЫН ЭСРЭГ ДОВТОЛГОО" хэмээх шинэ төслийг эхлүүлээд байгаа Баянгол дүүрэг дээрх ачаалал шуургыг ажралгүй өнгөрөөж байна. Учир нь Баянгол дүүрэг өнгөрсөн хугацаанд тусгайлсан ахмадын, хүүхдийн гэх мэт нийт 14 эмнэлэг барьж байгуулсан нь дээрх өвчлөлийн ид үеийг түүртэлгүй давахад шууд нөлөөлсөн байна. Дүүргийн хүүхдийн эмнэлэг нь энгийн үед 200 хүүхдийн ор үйлчилгээнд бэлэн байдаг бол өвлийн ачааллын үеэр 150 ор шинээр нэмж гаргаснаар ямар нэгэн хүндрэл чирэгдэл үүсэхээс сэргийлж чадсанаас гадна тухайн дүүрэгт түр оршин сууж байгаа болон ойр бусад дүүргээс зорьж хандсан иргэдийг ч харьяалал, дараалал гэж цааш түлхэлгүй хандсан бүхэнд үйлчилсэн гэнэ. Дүүргийн засаг дарга С.Одонтуяагийн хувьд цаашид эрүүл мэндийн чиглэлээр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтаас гадна, иргэдийнхээ хамт эрүүл амьдрах арга, ухаанд суралцах, хавдраас урьдчилан сэргийлэх, гэр бүл үр хүүхдийнхээ өмнө эрүүл байх хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг болох аливаа өвчлөлийг эрт илрүүлэн эмчлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа юм байна.