Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

A- A A+
Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын хаалттай чуулганаар хэлэлцээд, нууц санал хураалт явуулахад нийт 48 гишүүн саналаа өгснөөс 30 нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжсэн билээ.

Уг саналыг УИХ-ын тогтоолоор албажуулах ёстой. Гэтэл тус тогтоолыг гишүүдийн 65 хувиар дэмжээгүй буюу өмнөх нууц санал хураалтаа үгүйсгэсэн  тодорхойгүй нөхцөл байдал үүссэн учраас Н.Номтойбаяр гишүүн өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэдгээ мэдэгдсэн. Тэрээр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ улстөрийн ямар нэгэн дарамт байхгүй, өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч байна. Улстөрөөс түр хугацаанд завсарлага авч байна, гэхдээ энэ нь улстөрийг орхино гэсэн үг биш гэдгээ мэдэгдлээ. 

Тэрээр энэхүү мэдэгдлийнхээ дараа УИХ-ын даргад чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.