Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

A- A A+
Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван хоног үргэлжилж, өнөөдөр шийдвэрээ гаргалаа.

Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэсэн үндэслэлээр Н.Золжаргалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.