Цэргийн бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ

A- A A+
Цэргийн бүртгэл дуусахад 2 хоног үлдлээ

Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.

Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана.

Үүнд:
Иргэн – 18-50 нас
Дээд офицер /генерал/ – 65 нас хүртэл
Ахлах офицер – 60 нас хүртэл
Дунд офицер, ахлагч -55 нас хүртэл
Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч – 50 нас хүртэл
Цэргийн бүртгэл ажлын өдрүүдэд 09:00-19:00 цаг амралтын өдрөөр буюу Бямба гаригт 10:00-17:00 цаг Ням гаригт 12:00-16:00 цагт хийгдэх юм.