Улсын Онцгой комисс хаалттай хуралдана

A- A A+
Улсын Онцгой комисс хаалттай хуралдана

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагт Төрийн ордонд хаалттай хуралдахаар болжээ. Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой комисс байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа билээ. Түүнчлэн энэ сарын 6-7-ны өдрүүдэд тус комиссийн “Шуурхай бүлэг” Дорноговь аймгийн Замын-Үүд боомт, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомт болон Буянт-Ухаа боомтод ажиллаад ирсэн. Тус бүлгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ болон Авто тээврийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн албан тушаалтнууд багтсан байна.