"Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилаас дээж авч шинжилж байна

A- A A+

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/13 тоот “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамж, олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу "Улаанбаатар гурил" ХХК-ийн Баянгол дүүрэгт байрлах гурилын агуулах, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлах гурилын гэрээт борлуулагчийн агуулахад хяналт шалгалт хийлээ.

"Улаанбаатар гурил" ХХК-ийн агуулахад байгаа гурил болон агуулахын хог хаягдлаас нийт 10 дээж, гэрээт борлуулагч иргэний агуулахад байгаа гурил болон агуулахын хог хаягдлаас 4 дээж, иргэний худалдан авсан гурилнаас тус бүр дээж авч МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүн гараагүй, хяналт шалгалт үргэлжилж байна.