Ховд аймагт 23 иргэнийг түр хугацаанд тусгаарлалаа

A- A A+
Ховд аймагт 23 иргэнийг түр хугацаанд тусгаарлалаа

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шинэ төрлийн коронавирусын халдварын сэжигтэй тохиолдол энэ сарын 11-ний өдрийн 20:00 цагт бүртгэгдсэн.

Тэрбээр 21 настай бөгөөд энэ сарын 7-ны өдөр Замын-Үүд боомтоос Удаанбаатарт, энэ сарын 11-ний өдөр хувийн унаагаар Өлгий хотод очсон талаар бид мэдээлсэн. Түүнийг замдаа Ховд аймгийн төвөөр дамжиж, Жаргалант сум дахь Цамбагарав зочид буудалд хоёр өдөр амарсан болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Цагдаа, Онцгой байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд халдвар авсан байх магадлалтай иргэний шинжилгээний хариу гартал Цамбагарав зочид буудалд түр хугацаанд хөл хорио тогтоож, хамгаалалтад авлаа. Тус зочид буудалд 23 иргэн байгаа бөгөөд тэднийг хоол хүнсээр хангах асуудалд анхаарч байна. Мөн тус өвчтөнтэй хавьталд байсан иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтад авсан байна.

Мэргэжлийн байгууллагууд эрсдэлтэй бүсэд зорчсон, тухайн иргэнтэй уулзсан иргэдийн судалгаа гаргаж, хяналт тавьж байгаа гэж албаны эх сурвалж мэдээллээ.