АВАРГА ТОМ ДИНОЗАВРЫН АРАГ ЯС ОЛДЖЭЭ

A- A A+
АВАРГА ТОМ ДИНОЗАВРЫН АРАГ ЯС ОЛДЖЭЭ

Аварга том үлэг гүрвэлийн араг яс ихэвчлэн Америкийн нутаг дэвсгэр дээрээс олддог гэдэг ч эртний энэ амьтны араг яс түүнчлэн Канадын нутагт ч байдаг юм. Сүүлийн хагас зуун жилийн хугацаанд л гэхэд Канадын нутаг дэвсгэр дээрээс горго-завр буюу “агуйн араатан” гэж нэрлэдэг үлэг гүрвэлийн яс хэд хэд олдож байжээ. Тэгвэл хамгийн сүүлд Канадын Альберта мужийн нутгаас аварга том горго-заврын араг яс олдсон байна. 

Махчин тираннозаврын төрөл зүйлд багтдаг горго-завр нь одоогийн Канадын нутагт суурьшин амьдарч байжээ. Альберта мужаас сүүлд олдсон аварга үлэг гүрвэлийн араг яс нь Юрийн галавын цэцэрлэг кинонд гардаг махчин тираннозавраас дутуугүй махчин амьтан байсан гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Палеонтологичдын шинэ олдворын талаар Тиррелловын хатан хааны палеонтологийн музейн сайтад мэдээлжээ. Шинээр малтан гаргасан эртний үлэг гүрвэлд нэр өгч, судалгаа шинжилгээний ажил явуулж эхлээд байна.