Говьсүмбэрт коронавирусийн сэжигтэй ХОЁР ИРГЭНИЙГ тусгаарлажээ

A- A A+
Говьсүмбэрт коронавирусийн сэжигтэй ХОЁР ИРГЭНИЙГ тусгаарлажээ

Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.02.18/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр Говьсүмбэр аймагт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй хоёр иргэнийг тусгаарласан гэлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 16-нд тусгаарласан нэг иргэний хариу сөрөг буюу эрүүл гарсан. Өчигдөр /2020.02.17/ ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэрт хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ авсан. Эмчийн үзлэг хяналт явагдаж байна.

Иргэдийн хувьд зарим нь өөрсдөө ирж үзүүлж байна. Ихэнх нь ханиад, томуу өвчний халдвартай хүмүүс ирж байгаа. Энэ тохиолдолд эмнэлгээр эмчлүүлэх гэхээсээ илүүтэй гэрээр эмчлэх хэрэгтэй гэдгийг зөвлөж байгаа. Эмнэлэгт олон төрлийн халдвартай иргэд цугладаг. Томуу өвчний вирус нь олон төрлийн хэв шинжтэй байдаг. Тиймээс гэрээр үйлчлэх эмчилгээг илүүтэй гэж үзэж байгаа” гэлээ.