НЭГ ӨДӨРТ БНСУ-Д COVID-19 КОРОНА ВИРУСИЙН ХАЛДВАР 518 ХҮН АВЧЭЭ

A- A A+
НЭГ ӨДӨРТ БНСУ-Д COVID-19 КОРОНА ВИРУСИЙН ХАЛДВАР 518 ХҮН АВЧЭЭ

Өнөөдрийн 00:00 цагийн байдлаар БНСУ-д COVID-19 Корона вирусийн халдвар авсан 518 хүн батлагдаж нийт халдвар авсан хүний тоо 6,284 хүрээд байна.
Хамгийн их тархалттай байгаа Тэгү хотоос 367, Кёнбук аймгаас 123 хүн халдвартай нь батлагджээ.
Үүнээс гадна Кёнгид 10 хүн, Чүннамд 4, Сөүлд 2, Канвүонд 2, Бусан болон Чунбукаас тус тус 3 хүн халдвартай нь батлагджээ.
Мөн Кённамд 3, Гванжуд 1 хүн халдвар авсан тогтоогджээ.
Уг вирусын халдварын улмаас одоогийн байдлаар 42 хүн нас баржээ.Тэд бүгд Тэгү хот болон Кёнбук аймагийн хүмүүс бөгөөд бүгд 60-аас дээш насныхан байв.
Бүрэн эдгэрч хорио цээрээс гарсан хүний тоо 108 болжээ.
Нэмж мэдээллэхэд Итали улс бүүр баларч байгаан байна. Өнөөдөр л гэхэд 769 хүн халдвар авч нийт халдвар авсан хүний тоо 3,858-д хүрч уг вирусын улмаас 148 хүн нас барсан байна.Гэхдээ 414 хүнээ эмчилж чаджээ.
Эх сурвалж: Yonhap news