СЗХ-ны ээлжит хурлыг онлайнаар явуулна

A- A A+
СЗХ-ны ээлжит хурлыг онлайнаар явуулна

Санхүүгийн зохицуулах хороо УОК-ийн шийдвэрийн дагуу жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилчдаа гэрээсээ ажиллах боломжоор хангаж, бусад ажилтнуудын ачааллыг тэнцүүлэн гэрээсээ болон албан тасалгаандаа ажиллах хуваарь гаргалаа.

Мөн Гамшгаас хамгаалах ерөнхий зохицуулалтын мэргэжлийн ангийнхаа ажлыг идэвхжүүлж ажилтнуудынхаа халууныг тогтмол үзэж, гар ариутгагчийг өрөө бүрт тарааж,  ариутгал цэвэрлэгээ, аюулгүй байдалдаа онцгой анхааран ажиллаж байна. Өнөөдөр болох буй Хорооны ээлжит V хурлыг онлайнаар явуулах бэлтгэлийг бүрэн хангаж ажилдаа орлоо. 

Санхүүгийн зохицуулах хорооны Гамшгаас хамгаалах ерөнхий зохицуулалтын мэргэжлийн ангийг Монгол Улсын Шадар сайдын тушаалын дагуу 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд байнгын бэлэн байдалд ажиллаж, гамшгаас сэргийлэх сургалт, үйл ажиллагаанд тогтмол оролцож байсан юм.