“Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлэн байдал болон коронавируст халдварын (COVID-19) болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллах нь” сэдэвт дадлага сургалтыг хийлээ

A- A A+
“Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлэн байдал болон коронавируст халдварын (COVID-19) болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллах нь” сэдэвт дадлага сургалтыг хийлээ

Ховд аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв нь ЭМС-ын 2020 оны 93 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тухай” тушаал, ЭМС-ын 19 албан даалгаврын хүрээнд “Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлэн байдал болон коронавируст халдварын (COVID-19) болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллах нь” сэдэвт дадлага сургалтыг БОЭТ-ийн захирал П.Улаанхүү нээж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлыг бататгах зорилгоор БОЭТ-ийн ажлын байран дээр Халдварт өвчний тохиолдлыг тандах, шуурхай удирдлагын нэгж /ХӨТТШУН/, Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги /ГХМА/ дадлага сургалтыг  эмч 92,  сувилагч, тусгай  мэргэжилтэн-209, бусад ажилтан-82 нийт 383 эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулан зохион байгууллаа.

Дадлага сургалтад Аймгийн Онцгой комисс, Ховд аймгийн ЭМГ, МХГ, ЗӨСТ, ОБГ, Тагнуулын газар зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд хөндлөнгийн үнэлгээ хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн хамтран ажиллаа. Энэхүү дадлага сургалтаар шинэ коронавирусийн (COVID-19) болзошгүй халдварын үеийн байдалд, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан эрх зүйн актуудын хэрэгжилтийн тайлан, цаг үеийн мэдээ, мэдээллийг ЭЭО дарга Н.Баясгалмаа танилцуулж, тус эмнэлгийн Амбулаторийн тасагт шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн үед хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хэрхэн ханган ажиллах, сорьц авах, тээвэрлэх арга зүй, хөл хөдөлгөөнийг хязгаарлах, халдварын сэжигтэй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, сэжигтэй тохиолдлыг халдвартын тасагт тусгаарлах, Халдвартын тасгийн тусгаарлах өрөөний бэлэн байдал, зохион байгуулалт, халдварын үеийн эцсийн халдваргүйтгэл, хамгаалах хувцас хэрэгслийн өмсөх, тайлах арга зүйгээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зохион байгуулж, тус дадлага сургалтын үнэлгээ 91 хувь буюу сайн үнэлгээтэй дүгнэгдлээ.