ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ “ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ АЖИЛЛАХ НЬ” АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

A- A A+
ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ “ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ АЖИЛЛАХ НЬ” АЖЛЫН БАЙРНЫ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 02 дугаар сарйн 13-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/93  тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд COVID-19 вирусийн болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах ажлын байрны цуврал сургалтыг тасаг, нэгж бүрт ээлж дараалан зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад төвийн Тандалт судалгааны алба, Статистик мэдээллийн албаны нийт 15 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг оролцуулж шинэ коронавирусийн (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотой гарсан Эрүүл мэндийн сайдын тушаал, албан даалгавар, төвийн ерөнхий захирлын тушаалыг танилцуулан амны хаалт, хамгаалах хувцсыг зөв өмсөх, тайлах, гар угаах, халдварын үеийн ариутгал, халдваргүйтгэлийн талаар зааж, хүн нэг бүрээр дадлага  хийлгэж сургалаа.