ВИДЕО: Хот хоорондын замын хөдөлгөөнийг НЭЭЛЭЭ

A- A A+
ВИДЕО: Хот хоорондын замын хөдөлгөөнийг НЭЭЛЭЭ

Өнөөдөр 07:00 цагаас эхлэн нийслэлийн найман шалган нэвтрүүлэх товчоодод хотруу орох, гарах хөдөлгөөнийг нээлээ. Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд өглөөний байдлаар хотоос гарах хөдөлгөөн харьцангуй ачаалалтай байсан ч зохицуулалт хийж, нэмэлт цонхоор нэвтрүүлснээр ачаалалгүй болжээ. Жолооч зорчигч та бүхэн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг хүндэтгэн, асуумжинд цааргалалгүй үнэн зөв хариулж, халуунаа хэмжүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

 
Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас эхлэн хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг хязгаарласан. Хязгаарлалт гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл үргэлжлэхээр байсан бөгөөд Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас энэ хязгаарлалтыг сунгахгүй гэдгийг өчигдөр мэдээлсэн. Иргэдийг зам товчлох, товчоодод дугаарлалт үүсгэхгүй байхыг албаныхан хүссэн юм.