ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЭХЭМҮТ-өөс ЭМС-ын А/207 тоот тушаалын дагуу 2020 оны 3-р сарын 12-ны байдлаарх эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилгоор “Үжил халдварын оношилгоо, эмчилгээ, сургамж, зөвлөмж” сэдэвт цахим хурлыг 3 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Цахим хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа, НЭМГ-ын эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Октябрь, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, зөвлөх эмч С.Амармандах, С.Хишгээ, чанарын менежер, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний зохицуулагч, тасгийн эрхлэгч, ТСА, СМЗТ-ийн эмч нар, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, УНТЭ,  Багануур ЭМТ, Баян-Өлгий, Өвөрхангай, Дорноговь аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн дарга, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүд, дотор, мэс заслын эмч нар бүхий 131 хүн оролцсон.
Хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нээж, 2020 онд эхийн эндэгдлийн харьцаа өмнөх оны мөн үеэс өссөн, эх барихын бус шалтгаантай эндэгдэл нэмэгдэж буй учир жирэмснийг эрт илрүүлэх, ялангуяа, эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгийг эрт илрүүлэн, үр дүнтэй эмчлэх, өндөр эрсдэлтэй эхийн жирэмслэлтийг үргэлжлүүлэн тээлгэх асуудлыг эх барих эмэгтэйчүүд, дотор, мэдрэл, зүрх судасны эмч нар хамтран жирэмсний эрт хугацаанд шийдвэрлэж байхыг зөвлөв. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд коронавирусийн халдвараас сэргийлэх асуудалд анхаарахын сацуу жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн эхийн тусламж үйлчилгээ, хяналтад тавих анхаарлаа сулруулж болохгүйг онцгойлон санууллаа.
Баян-Өлгий аймгийн НЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Манчук аймгийхаа эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн зөвлөх эмч С.Амармандах “Үжил, үжлийн дайрлагын оношилгоо, эмчилгээ”-ний хичээл зааж, тохиолдолд суурилсан сургамж, үжлийг эрт таньж, арга хэмжээ авах, шингэн сэлбэх эмчилгээг зөв хийх, инотроп, антибиотик эмчилгээний сонголт, хэрэглэх арга зүйн зөвлөмж өгч, цаашид эмч нар утас, цахимаар зөвлөгөө авахдаа хүнд өвчтний биеийн байдлыг үнэн зөв, бүрэн гүйцэд, цэгцтэй танилцуулж, өгсөн зөвлөмжийн дагуу ажиллаж байхыг сануулав. Жирэмсэнтэй хавсарсан бөөр шээсний замаар дамжих халдварын үүсгэгчийг эрт илрүүлэн, эмчлэхийн тулд жирэмсний 12-16 долоо хоногтойд шээсний ариун чанарыг үзэх нөхцөлийг улсын эмнэлгүүдэд бий болгох, тархины судасны эмгэгээр эх эндэх нь нэмэгдэж байгаа учир асуумжийг сайн тодруулж авч байхыг ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч С.Хишгээ, мэс заслын арга техникт анхаарах талаар ЭХЭМҮТ-ийн ЭЭСТ-ийн эрхлэгч Ч.Мөнхбаяр, УНТЭ-ийн мэс заслын эмч Ц.Ишдорж нар зөвлөгөө өгч, санал бодлоо солилцлоо. Цахим хуралд оролцсон эмч, мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.