Роналду хувийн зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар үнэгүй ашиглуулна

A- A A+
Роналду хувийн зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар үнэгүй ашиглуулна

Италийн “Ювентус” клубын хөлбөмбөгч Криштиану Роналду коронавирусний тархалттай тэмцэхэд зориулж Португал улс дахь өөрийн эзэмшлийн зочид буудлуудаа эмнэлгийн зориулалтаар үнэгүй ашиглуулахаар болжээ.

Испанийн Marca сонинд мэдээлснээр, алдарт хөлбөмбөгч эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин зэрэг шаардлагатай бүх зардлыг даах аж.

Энэ сарын 12-нд “Ювентус” клубын хөлбөмбөгч Даниэлэ Руганид коронавирусний халдвар илэрснээс хойш Роналду хорио цээрт ороод байна.

Португал улсад 169 хүн коронавирусний халдвар авчээ.