Ё.Баатарбилэг: Баасан гарагийн УОК-ын хуралдаанд сургууль, цэцэрлэгийн карентиныг үргэлжлүүлэх эсэх саналаа оруулна

A- A A+
Ё.Баатарбилэг: Баасан гарагийн УОК-ын хуралдаанд сургууль, цэцэрлэгийн карентиныг үргэлжлүүлэх эсэх саналаа оруулна

 

Ё.Баатарбилэг: Засгийн газрын хуралдаанаар Монгол-Японы сургалтын эмнэлэг байгуулаг, үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шйидлээ. Тухайн эмнэлэг өнөөдрөөс манай яамны харьяанд шилжилж ирж байна. Цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ.

Коронавирусийн тархалтын асуудлаар өнөөдөр манай яамны зүгээс Эрүүл мэндийн яаманд хандаж байгаа.

Сургууль, цэцэрлэгийн каринтинийг үргэлжлүүлэх эсэх дээр адаглаад 7 хоногийн өмнө санал боловсруулж оруулна.

Элсэлтийн ерөнхий шалгалтад орох бүх 12-р ангийн хүүхдэд хичээлийг нь CD-гээр тарааж өгөх ажлыг зохион байгуулна.

Одоогоор эрүүл мэндийн яам болон сургалтын байгууллагуудаас саналуудыг нь авч байна.

Баасан гарагийн УОК-ын хуралдаанд сургууль, цэцэрлэгийн карентинийг үргэлжлүүлэх эсэх саналаа оруулна.