МӨНГӨНИЙ БОДЛОГЫН АРГА ХЭРЭГСЛҮҮДИЙН ТУХАЙ

A- A A+
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН АРГА ХЭРЭГСЛҮҮДИЙН ТУХАЙ

Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад Монголбанк мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлнэ хэмээн заасан байдаг. Монголбанкнаас үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор банк хоорондын захын хүүг үйл ажиллагааны зорилт болгон ажилладаг. Үүний хүрээнд Монголбанк банкуудад дараах хэрэгслүүдийг арилжаалдаг. 1.     Банк хоорондын захын төгрөгийн нөөцийг татах: Төв банкны үнэт цаас, своп/форвард хэлцэл, овернаит хадгаламж, заавал байлгах нөөцийн хэрэгсэл 2.     Банк хоорондын захын төгрөгийн нөөцийг нийлүүлэх: репо арилжаа, репо санхүүжилт болон барьцаат зээлийн хэрэгсэл. Мөнгөний бодлогын эдгээр хэрэгслүүдийн нөхцөлийн хураангуйг дараах хүснэгтэд харуулав.

ХЭРЭГСЭЛ НӨӨЦ ХУГАЦАА ДАВТАМЖ ХЭНИЙ САНААЧИЛГА ХҮҮГИЙН ТҮВШИН (Одоогоор)  
+ -  
1. НЭЭЛТТЭЙ ЗАХЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА  
 
Төв банкны үнэт цаас   - 28 хоног Даваа гарагт Монголбанк БХ  
  - 196 хоног 2 долоо хоног тутмын Лхагва гарагт Монголбанк Хүүгийн дээд хязгаар=БХ+0.5% өрсөлдөх  
Репо арилжаа +   7 хүртэл хоног Шаардлагатай үед, Даваа гарагт Монголбанк Тогтмол хүүтэй арилжаа, хүүгээр өрсөлдөх доод=БХ+0.5%  
Своп/Форвард + - 3 сар хүртэл Тогтмол бус (Мягмар, Пүрэв) Монголбанк ₮ нийлүүлэх=БХ+1%  
₮ татах=БХ-1%  
2. БАЙНГЫН САНХҮҮЖИЛТ  
 
Овернаит хадгаламж   - Ажлын нэг өдөр Өдөр бүр Банк БХ-1%  
Репо санхүүжилт +   90 хоног хүртэл Өдөр бүр Банк БХ+1%  
3. ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦ  
 
Заавал байлгах нөөц   - 14 хоног Лхагва гарагт эхэлж, Мягмар гарагт дуусах Заавал хангах Төгрөг 8.5%, Валют 15%  
4. ЭЦСИЙН ЗЭЭЛДҮҮЛЭГЧ  
 
Барьцаат зээл* +   180 хүртэл хоног (Нэг удаа+180 сунгаж болно.) Шаардлагатай үед Банк БХ+1%  
БХ-Бодлогын хүү, *МБЕ-ийн 2020/3/20-ны өдрийн А-97 тоот тушаалаар журамд 2020/03/20-2020/07/31 хүртэл өөрчлөлт орсон болно.  
Жич: Мөнгөний бодлогын хэрэгсэл дээр дарахад холбогдох журам руу орох боломжтой.  

Мөнгөний бодлогын хэрэгслүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанкны цахим хуудасны мөнгөний бодлого цэсний мөнгөний бодлогын хэрэгслүүд хэсгээс буюу энд дарж авах боломжтой.