СЕХ-ны вебсайт сул хараатай иргэдэд зориулсан хэсэгтэй боллоо

A- A A+
СЕХ-ны вебсайт сул хараатай иргэдэд зориулсан хэсэгтэй боллоо

Сонгуулийн ерөнхий хорооны вэбсайт gec.gov.mn сул хараатай иргэдэд зориулсан хувилбартай болжээ.

Энэ хувилбарт үсэгний өндрийг гурван шатлалтай харуулах бөгөөд дэвсгэр өнгийг хар болон цагаан болгон өөрчлөх боломжтой.

Ахмад настан, гэрэлд мэдрэг болон сул хараатай иргэд мэдээлэл авах боломжийг хангах үүднээс 2020 онд хийсэн вэбсайтын шинэчлэлдээ энэ хувилбарыг оруулсан байна.