Өнөөдөр Катараас ирсэн цэргийн алба хаагчдын халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийжээ

A- A A+
Өнөөдөр Катараас ирсэн цэргийн алба хаагчдын халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийжээ

Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж ирсэн тусгай үүргийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд өнөөдөр газардлаа. Нислэгээр 43 цэргийн алба хаагч иржээ. Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын /ахлах/ байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллалаа.

 
 
 
 

Цэргийн алба хаагчдыг 21 хоног тусгаарлана гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Тэднийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах бөгөөд шинжилгээ аваад хариуг нь мэдээлэх болно гэдгийг ХӨСҮТ-өөс хэлж байв.