ЭМЯ: Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?

A- A A+
ЭМЯ: Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?

Халдвар гарсан улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана.

Үүнд:

• Гэрээсээ гарахгүй байх
• Гэртээ зочин урихгүй байх
• Аль болох тус тусдаа байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
• Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
• Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй байх
• Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
• Дасгал хөдөлгөөн хийх
• Бие тавгүйрхсэн тохиолдолд ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар зөвлөгөө авах

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам