Шинзо Абэгийн засгийн газар өрх бүрт даавуун амны хаалт тараана

A- A A+
Шинзо Абэгийн засгийн газар өрх бүрт даавуун амны хаалт тараана

Японы ерөнхий сайд Шинзо Абэ өрх бүрт даавуун амны хаалт тараахаар болсноо зарлажээ. Амны хаалтны хомсдолд орсон тул ийм арга хэмжээ авч буй.

Абэ өчигдөр коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг хуралдах үеэр төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Тэрбээр, шинэ халдварын тохиолдол голдуу хотын бүсүүдэд нэмэгдэж байгааг онцолжээ. Японы зарим бүс нутгийн эмнэлгүүд маш их ачаалалтай ажиллаж байгаа гэдгийг ч дурдав.

Тиймээс өрх бүрт хоёр ширхэг амны хаалтыг шуудангийн үйлчилгээгээр дамжуулан хүргэх төлөвлөгөөг танилцуулжээ. Энэхүү ажиллагааг ирэх сараас тархалт өндөр байгаа мужуудаас эхлэн хэрэгжүүлэх бөгөөд одоогоор бэлтгэл ажил явагдаж байна. Зардлыг 2020 оны санхүүгийн жилийн нэмэлт төсвөөс гаргана.

Даавуун амны хаалтыг угаагаад дахин ашиглах боломжтой учир урьдчилан сэргийлэх ажилд нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: NHK