Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

A- A A+
Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

 

Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 2020 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын иргэн П өмсч явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Түүний  үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр энэ сарын 02-нд Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай нийт 560 кг адууны өлөн гэдэс нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн билээ.

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар