Анх удаа “The Voice of Mongolia” шоунаас охидын хамтлаг төрлөө

A- A A+
Анх удаа “The Voice of Mongolia” шоунаас охидын хамтлаг төрлөө

“The Voice of Mongolia” шоуны оролцогчдоос анх удаа охидын хамтлаг төрөн гарлаа. Шоу нэвтрүүлгийн шүүгч, Төрийн соёрхолт дуучин Д.Болдын багийн шилдэг 16 оролцогчийн халз тулаан өчигдөр /2020.04.12/ өрнөсөн юм.

Ширүүн өрсөлдөөн дундаас эрч хүчээр дүүрэн үзэсгэлэнт охид болох Г.Саруултуяа, Н.Энэрэлсайхан нар  "Kill This Love" дууг дуулснаар “The Voice Of Mongolia шоуны шүүгчдийг гайхашруулж чадсан. Тэднийг шүүгчид “Тайзнаа яг нэг хүн шиг байлаа” хэмээн магтаж, шилдэг нэг оролцогчийг сонгох мөчид Д.Болд шүүгч хамтлаг болгон дараагийн шатанд оролцуулах саналыг тавьсан нь олны анхаарлыг татаж байв.