Хэцүү цаг үед Монголчууд нэгдэн нягтарч, бэрхшээлийг даван туулж болдгийн нэгэн жишээ ч гэж хэлж болно. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд байгууллага хувь хүмүүс чадах чадахаараа хандив тусламж өгцгөөж байгаа билээ. Өнөөдөр Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо нийт бичил уурхайчдынхаа хандивыг Эрүүл мэндийн яаманд гардууллаа.
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан бичил уурхайчид хандив цуглуулж аюулт өвчин тахлын үед ард түмнээ энх тунх байлгах гэж нойр хоолгүй зүтгэн, өндөр зохион байгуулалттай, хичээнгүй нягт хөдөлмөрлөж буй эмнэлгийн байгууллагынханд хэрэгцээт зүйлсийг худалдан авч өгсөн байна.
Эмнэлгийн байгууллагуудын ачаалал их байгааг харгалзан агаар цэвэршүүлэгч 14ш, бичил уурхайчин эмэгтэйчүүдийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалд гардуулан өглөө. Хандивласан агаар цэвэршүүлэгчээс 4 ширхгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд, 4 ширхгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд болон бусад эрүүл мэндийн байгууллагууд, тусгаарлах төвд олгох юм.
Тус холбооноос хэрэгжүүлсэн бичил уурхайгаас өөр ажлын байранд шилжих хөтөлбөрийн хүрээнд оёдлын цехтэй болсон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн оёсон амны хаалтуудыг нийслэлийн эмзэг бүлгийн иргэд, зорилтот бүлгийн хүүхдүүдэд мөн хандивын аян зохион байгуулан тараахаар ажиллаж байгаа юм байна.