"Цар тахал солонгосчуудыг мохоож чадсангүй"

A- A A+

Бүгд Найрамдах Солонгос Улсад Үндэсний Ассемблэйн 21 дэх удаагийн сонгууль болж байгаа бөгөөд сонгуулийн ирц маш өндөр байна. Санал хураалт 06.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд 13.00 цагийн байдлаар 52 хувийн ирцтэй байна. Гэртээ тусгаарлагдсан иргэдийн хувьд 18.00 цагаас хойш санал өгөх боломжтой. Гэрээсээ (тусгаарлалтаас) гарах зөвшөөрөгдсөн цаг нь 17.20-19.00 ба 18.00 цагаас өмнө санал хураалтын байранд ирж тусгай бүртгэлд хамрагдсан тохиолдолд л санал өгөх боломжтой юм байна. Харин халдвартай өвчтөнүүдийн хувьд "оршин суух хаягаар өгөх санал хураалт"-ын бүртгэлд урьдчилан хамрагдаж бүртгүүлсэн тохиолдолд шуудангаар санал өгөх боломжтой юм. Энэ санал хураалтын бүртгэл 3 дугаар сарын 24-28-ны хооронд үргэлжилсэн юм.