"Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр иргэнээс түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээ эерэг гарч иргэдийг айдаст автуулсан явдал хоёр хоногийн өмнө гарсан.
Гэхдээ PCR-аар дахин оношлоход сөрөг гарсан. Харин тус эмнэлгийн удирдлагаас “Сэжиглэж байгаа бол шинжилгээ хийнэ. Өнөөдрийн 30 тохиолдол 3 сая хүнд хийсэн шинжилгээнээс илрээгүй, зөвхөн 3000 хүнд хийсэн шинжилгээнээс илэрсэн. Манай эмнэлэг ийм нөхцөлд цаашид ч шинжилгээ хийнэ” гэсэн юм.
Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалд анхаарлаа хандуулж ХӨСҮТ-өөс иргэдийг шинжилгээ хийлгэх хүсэлт гаргавал PCR шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ гэж мэдэгдээд байна.

















