Таван өдөр ажиллаж түймрийг унтраажээ

A- A A+
Таван өдөр ажиллаж түймрийг унтраажээ

Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн багийн “Тогоот” гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км-т  хээрийн түймэр гарчээ.

Түймэр Монгол Улсын хилийн 846-849 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт орсон тухай дуудлага 2020.04.15-ны өдрийн 12:40 цагт Онцгой байдлын албанд ирсэн байдаг. 

Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон Хилийн 275 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул, Баяндун сумын иргэд ажиллаж, 4 дүгээр сарын 19-ний   23:00 цагт цурманд оруулж удмаар өчигдөр буюу 4-р  сарын 20-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтраажээ.

Түймэр гарч байх үед салхитай байсан учраас  алба хаагчид зарим үед машинтайгаа зугтаж байсан тухай эх сурвалжууд хэлж байв.

Юутай ч  ОБГ-ын алба хаагчид, Хилийн 0275 дугаар анги, нутгийн  ард иргэд шантралгүй, уйгагүй таван өдөр ажилласны үр дүнд түмрийг  унтраасан байна.